2 дахь хүүхдээ олтол “Наад шээсээ авахуул” чи надад одоо хамаагүй гэж хэлээд дахиад яваад өгчихсөн.
мэдээ

2 дахь хүүхдээ олтол “Наад шээсээ авахуул” чи надад одоо хамаагүй гэж хэлээд дахиад яваад өгчихсөн.

Яг одоо яах учраа мэдэхгүй байгаа гунигтай өдрүүдийг элээж яваа нэгэн ээж байна. Үнэхээр урам хайраар маш их дутаж байна. Хоёр хүүхдээ өсгөж яваа ганц бие ээжийн амьдарлаар эргэлт буцалтгүй амьдарч байна. Миний хайрын эзэн болсон хүн маань нэг ангид сурдаг байсан 8 жилийн ангийн маань хүүхэд.

Дээд сургуулиа төгсөөд ажил хийгээд 3 жил болсоны дараа тэр залуу Миний амьдралд орж ирсэн. Анхандаа ангийн хүүхдийн хувиар уулзаж ярьж, утсаар мессэж бичин бид хоёрын харилцаа эхэлсэн. Багаасаа ичимхий бүрэг даруухан охин байсан болохоор хүнтэй үерхэж ч үзээгүй туршлага алга байлаа. Түүнд би өдөр ирэх тусам өөрийн эрхгүй татагдаж байж билээ.

Түүнтэй хамт байх яагаад ч юм сайхан байдаг байсан. Дүүрэн болсон мэт. Тэврээд л цаг хугацааг зогсоомоор явуулмааргүй хажууд нь баймаар тийм мэдрэмжийг тэр залуугаас авдаг байлаа. Гэвч харамсалтай нь би ганцаараа түүнд хайртай болсон байсан.

Уулзаад долоон сар болсны дараа бид хоёр хүүхэдтэй болсон байлаа. Надтай уулзахдаа амьдрах талаар огт ярьдаггүй , ирээдүй гэж дурсдаггүй байсан болохоор хүүхэдтэй болсон гэдгээ хэлсэн өдрөөс хойш надтай харьцаагаа тасалсан. Маш их гомдож өдөр болгон шөнө болгон нүдээ бүлцийтэл у й лна. Гэвч ганцаараа байсаар л. Хүлээгээд л байдаг юм билээ.

Итгэж өгөхгүй. Уг нь би элэг бүтэн аз жаргалтай сайхан амьдралыг л хүссэн. Надад байр, ганган машин, ганган хувцас үнэхээр сонин биш надад зөвхөн элэг бүтэн хайраар дүүрэн гэр бүл байхад л болох байтал… Ингэж явсаар хүүхдээ төрүүлэх болоход миний хажууд хэнч байсангүй. Суманд төрүүлэх эмч байхгүй болохоор аймагтаа очиж төрөх болов.

Аймагт очих ч айл байхгүй хаачихаа мэдэхгүй одоо бодохоор л өөрийгөө өрөвддөг … Том том нул имс, сэтгэлийг орон зайд маш том шарх л байлаа. Яахаа мэдэхгүй байж байтал эмээ маань хамгийн бага охиндоо намайг төрүүлэхийг захисан. Ингэж нэг төртлөө тэр эгчийндээ өдөр хоногыг өнгөрөөнө. Нэг орой унтаж байтал шөнийн 3 цагт ус маань гарчихсан.

2014 оны 04 сарын 15нд шүд зууж төрүүлсэн үр минь ээждээ ирсэн юм. Хүүхдээ төрүүлчихээд долоо хоног болоод л сумруугаа ирлээ. Тэр үед хажууд минь халамжлах хүн байхгүй. Өдөрт ганц аяга хоол идчихээд хүүхдээ асарна. Хүүхэддээ нэр өгөх болтол нэр санаанд байдаггүй. Аавд нь хэлж нэр өгөх үү гэтэл охины минь аав өөр эмэгтэйтэй болчихсон аз жаргалтай яваа сураг дуулсан .

Аав ээжээсээ нэр өгөхийг хүстэл бид хэн гэж өгөх вэ дээ гэчихээд утсаа тасалсан. Үнэхээр их гомдож билээ. Хэтэрхий их сэтгэл гутралтай хүүхдээ тээсэн болохоор хүүхэд минь тархины даралттай байсан. Өглөө нарнаар хүүхдээ тэврээд л агаар салхинд гарна. 3 сар хүртэл нь өглөөнөөс орой болтол бараг газар тавихгүй тэвэрч билээ.

Тэр үед хажууд минь хэн нэгэн байдаг ч болоосой гэж үнэхээр их хүсч дотроо у й лж билээ. Маш их ганцаардсан үнэхээр их ядарсан. Хүүхдээ зургаан сартай ажилдаа буцаж орсон. Ажлаа хийж хүүхэд харахад ч бас ганцаардсан хэвээрээ л. Ганцаардаж шаналах гэдгийг сүүлдээ мартаж зүгээр л амьдралаа авч явахыг л боддог юм байна лээ.

Ингээд хүнд хэцүү өдрүүдийг ардаа орхиод хөөрхөн үрээ хараад арай дээрдэн , өөдрөг сайхан амьдарч эхэлж байтал дахиад охины минь аав шинэ эхнэрээсээ салчихаад хүрээд ирсэн. Би ч үнэхээр хайртай байсан болохоор түлхэж чадсангүй хүлээгээд авсан. Хүүхдээ өсгөх таван жилийн хугацаанд эцэггүй өнчин хүүхэд өсгөх ямар хэцүүг мэдэрсэн болохоор ч тэр юм уу элэг бүтэн амьдарлаа бодоод ч тэр буцаад ирэхэд нь түлхэж чадсангүй.

Харин манай гэр бүлийнхэн бол эсрэгээ түүнд дургүй байлаа. Ойлгомжтой шүү дээ амьдралаар минь тоголчихоод буцаад ирж байгаа хүнд хэн л дуртай байх вэ дээ. Аав минь намайг өмөөрч хэдэн үг со г туу даа хэлчихлээ нөгөө залууд минь. Өөрөө буруутай юм зүгээр хүлээгээд авчих байлгүй гэж бодож явтал удаагүй дүүг минь зо дчи хсон.

Дүүгийнхээ талд орох уу бас дахиад амьдрах үгүй нь мэдэгдэхгүй тоглоод хаячих хүний талд орохоо ч мэдэхгүй хэсэг харж зогссоноо нөгөө залуугаа хөөгөөд явуулчихсан. Энэ миний хамгийн том алдаа байх. Яагаад би тэр хүнийг өмөөрч болоогүй юм бол гэж сүүлд нь л харамссан. Тэр үед миний гэдсэнд хоёр дахь хүүхэд минь олдсон байсан.

“Наад шээсээ авахуул” чи надад одоо хамаагүй гэж хэлээд дахиад яваад өгчихсөн. Би гэдэг хүн өөрөөсөө л болж ийм байдалтай үлдэж байгаа юм гэж өөрийгөө зүхнэ. Төрөх хугацаа боллоо. Дахиад миний хажууд хэн ч байхгүй гэж бодохоос айж байлаа. Нэг өдөр хүүхдийнхээ аав руу намайг төрүүлж өгөөрэй гээд мессэж бичсэн.

Харин ашгүй төрүүлж өгөхөөр болж хоёр дахь хүүхдээ төрүүлэхдээ халамжлуулж , арай бага ганцаардаж сэтгэл гутрал багатай төрсөн. Төрчихөөд гэрт нь очиход ширээ засчихсан. Халуун хоол цай өгөөд л хүлээж авсан. Маш их баярлаж билээ. Хоёр дахь хүүхэддээ аав нь нэрийг нь өгсөн. Хүүгээ хараад л инээгээд л сайхан байсан.

Бага хүүхдээ аавынх нь хажууд 10 хоног халамжлуулж асруулчихаад гэрлүүгээ буцаж ирсэн. Өмнө нь ганцаараа хүүхдээ өсгөсөн шазруун зангаараа 2 дахь хүүхдээ туршлагатай нь аргагүй өсгөж байна одоо 08 сарын 15 нд 2 нас хүрнэ. Харин хоёр хүүхдийнхээ аавтай учираа олохгүй хөндий харилцаатайгаар хүүхдийнхээ төлөө л харьцаагаа тасалж ч чадахгүй байсаар л байна.

Одоог хүртэл. Энэ бүхнийг дүгнэж үзэхэд би тэр хүний өмнө буруутай юм шиг л байна. Хүүхдүүдээ элэг бүтэн амьдралаар өсгөмөөр байвч аав нь нүүр өгөхгүй наашаа гэхгүй хэвээр л байх юм. Би одоо яах ёстой юм бүү мэд. Зүгээр л элэг бүтэн л байхыг л хүссэн. Ээж аав нь голдоо хүүхдүүдээ хөтлөөд гудмаар алхаж байгаа олон олон жирийн хосууд шиг.

Энэ харилцааг ингээд зогсоох ёстой юм бол уу? Тэгж байж арай дээр болох юм бол уу гэж хааяа бодох юм. Зогсооё гэж бодсон боловч хоёр хүүхэддээ дэндүү хайртайг нь хараад сэтгэл минь өвдөнө. Бага хүүхдээ аваад бүр мөсөн салцгаая гэж нэг удаа хэлж байсан.

Үнэхээр хэзээч ирэхгүй хүнийг хүлээгээд байгаа юм бол уу. Гоё ухаалаг, аз жаргалтай түүх дурсамж байхгүй болохоор ийм л юм бичлээ. Ээжүүд минь уучлаарай. Сэтгэгдэл уншиж тайвширч шийдвэр гаргах юм шиг санагдаад бичлээ. Та бүхэндээ баярлалаа.

Далавчгүй сахиусан тэнгэрүүд группт💌

Related Articles

Back to top button