Ерөнхий сайд иргэдээ тамхи татаад 50 саяар өлхөн торгуулна гэж тавлав
мэдээ

Ерөнхий сайд иргэдээ тамхи татаад 50 саяар өлхөн торгуулна гэж тавлав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар шийдлээ танилцуулж, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарын хамт автобусаар явж байх үедээ “Тамхины торгуулийг 50 сая төгрөг болго” хэмээв.

Энэ албан бус бичлэг бөгөөд автобусанд сууж явсан өөр нэг хүн ярианы бичлэгийг хийж, цахим орчинд тавьсан дүр зурагтай. Агуулга нь, нийслэлийнхэн хэчнээн хичээв ч иргэд автомашиныхаа цонхоор тамхины ишээ хаясаар

байгаа талаар холбогдох албан тушаалтан ярьж байгаа юм. Харин Ерөнхий сайд хариуд нь “Тэгвэл шууд 50 сая төгрөг л болгочих. Мөнгөтэй бол асуудалгүй ш дээ” гэх аж.

Бичлэг албан бус тул Ерөнхий сайдын албан ёсны байр суурь, хариуцлагатай үг гэж тооцоход учир дутагдалтай. Гэхдээ түүний биеийн хэлэмж, “Мөнгөтэй бол асуудалгүй” гээд гэдэлзэж буй зэрэг нь анхаарал татна. Төрийн өндөр албан тушаалтнуудын авлига, хээл хахуулийн хэрэг, торгуулийг төлүүлэх чиглэл дэх ажил хэрхэн гацдаг, уддаг билээ. Гэтэл энгийн иргэдийн тамхины иш шидсэн торгуулийг 50 сая төгрөг болгоно, мөнгөтэй бол төлнө л биз гэж ярьж суугаа нь түүний рейтингэд сөргөөр нөлөөлөх үндэслэл болов.

Related Articles

Back to top button