Гэрэлтмаагийн гутлын дэлгүүрт ажиллаж байсан ажилтан Гэрэлтмаагийн үнэн төpхийг илчиллээ
мэдээ

Гэрэлтмаагийн гутлын дэлгүүрт ажиллаж байсан ажилтан Гэрэлтмаагийн үнэн төpхийг илчиллээ

Гэрэлтмаагийн гутлын дэлгүүрт ажиллаж байсан ажилтан нь сошиалд Гэрэлтмаагийн тухай ийнхүү бичжээ:

Сайн байцгаана уу. Би Гэрэлтмаа гэж энэ аймар эгчтэй 6 сар ажилласан юм. Би олон хүний хэл амнаас айгаад өөр шинэ хаягнаас бичиж байна.

Би амьдралдаа тийм аймар ааштай, хүнийг мөнгөгүй ядуугаар нь доромжилдог, өглөө босоод ажилд ирэх хооронд нь нэг л хүн дургүйг нь хүргэсэн бол ажил дээр ирээд зүгээр ажиллаж байгаа ажилчид руугаа орилж хашгирдаг, гэртээ хүүхдээ хараад сууж байгаа баахан хүмүүст өдөрт 50к өгөөд тэд нараар бүх группууд руу шэйр хийлгэдэг, заримдаа бүр хоол ч өгөхгүй гүрийлгэдэг, өглөө 10-21 цаг хүртэл өдөр бүр ажиллахад ганц минут ч сууж болохгүй гэж дарамталдаг.

Би бүр айсандаа босож зогсоод хоол идэх аяддаг байсан. Сүүлдээ энэ эгчид загнуулж байна гэж хар дарж зүүдэлдэг болсон.Дандаа залуу охидуудыг авч загниж өөрийнхөөрөө байлгадаг, тэгээд өөдөөс нь хүн сөрөхөөр бүр орилж хашгираад зайл гэж элдвээр хэлдэг.

Мөнгө өгсөн ажилчдаа ажлаас гараад үзээрэй, хүний мөнгө авчихаад та нар холдохгүй,надад УБ хотын бүх цагдаа ирж үйлчилдэг, та муусайн халтарууд яаж ч чадахгүй гэж орилж байхыг нь би бүр олон удаа харсан. Тийм дарамтанд энэ хүмүүс мөнгө авсан ч тэсэж чадахгүй ажлаасаа гардаг юм байна лээ хэмээн бичжээ.Харин Гэрэлтмаагийн хувьд өөрийгөө маш сайхан ааштай гэж бичдэг.Яг хэн нь үнэн яриад байгааг мэдэх үнэхээр хэцүү байгаа биз ээ…

Related Articles

Back to top button