Төвд үндэстний дуучин охин Жа Гэнцуо гэж хэн бэ

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн цахим сүлжээнд Төвд үндэстний дуучин охин ихээхэн дуулиан, шуугиан болоод буй. Харахад монголжуу төрхтэй, улаан хацартай, борвио шүргэсэн урт хар сүлжмэл гэзэгтэй түүнийг Жа Гэнцуо гэдэг.

Тэрбээр төрөлх хэлээрээ бус англи хэлээр дэлхийд алдар нэр нь аль хэдийнэ түгсэн оддын шилээвэр бүтээлүүдийг чадварлагаар дуулж олон сая үзэгчидтэй болоод байгаа юм. Тэгвэл бид Хятадын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр болон дэлхий нийт түүний тухай хэрхэн бичсэнийг багцлан хүргэж байна.

-ТҮҮНИЙ ТУХАЙ ОНЦЛОХ 18 БАРИМТ-
-Сычуань мужийн Аба хошууны Төвд хүн
-Түүнийг Жа Гэнцуо гэдэг

-Дуулж байгаа богино бичлэгүүдээ 2019 оноос хийж эхэлсэн.
-Дуулсан бичлэгээ хийж эхлээд 10 хоногийн дотор сая, сая дагагчидтай болж чадсан
-Төвд охидын нэгэн адил дуу дуулах, бүжиглэх дуртай.
-Нийтийн сүлжээнд төвдөөр биш англиар дуулж байгаа нь олонд танигдах онцгой шалтгаан болсон.
-Үзэгчид нь түүнийг “Трактор шиг дүр төрхтэй ч феррари шиг дуу хоолойтой” хэмээн ярьдаг

-Түүнийг гадаад үзэмжээр нь доромжлон, гутаах үзэгдэл ихээр гарч байгаа
-Төвдөөр биш юмаа гэхэд Хятадаар дуулах ёстой гэх шүүмжлэл түүнд ихээр ирдэг
-Сонсогчдынх нь дунд хагарал үүсээд буй
-Зарим хэсэг нь Төвд хэлээрээ дуулсангүй гэж шүүмжилж байгаа.
-Харин зарим хэсэг нь ямар хэлээр дуулах нь өөрийнх нь эрх хэмээн хамгаалж байгаа.

-Тэрээр үндэстнийхээ дүр төрхийг хадгалан дэлхийн хэлээр дуулах сонирхолтой
-2022 оны Төвдийн шинэ жилийн гала тоглолтод оролцсон
-Мэргэжлийн урлагийн сургуульд суралцаагүй
-Мэргэжлийн дуучин биш өөрийн сонирхлоор дуулдаг
-Тэрбээр дэлхийд алдартай дуучин болох мөрөөдөлтэй
-Үсээ байнга сүлжих дуртай