АРСЛАН Ц.СОДНОМДОPЖ: Хүүхэд байхдаа “Нарантуул” захад тэрэг түрэн, хүмүүсийн ачаа зөөдөг байлаа. Овоо хэдэн төгрөг олон, хүнсээ авч дөнгөдөг байсан шүү. 
мэдээ

АРСЛАН Ц.СОДНОМДОPЖ: Хүүхэд байхдаа “Нарантуул” захад тэрэг түрэн, хүмүүсийн ачаа зөөдөг байлаа. Овоо хэдэн төгрөг олон, хүнсээ авч дөнгөдөг байсан шүү. 

2005 онд аймгийн арслан Н.Мөнхсүх Барс зах дээр тэрэг түрдэг, ө нчин өpөөcөн, олуулаа өссөн барилдах дуртай залуу байна гэж нэг залуу дагуулж ирээд өөрийнхөө хуучин зодог шуудгаа өгч, Нямбаяр захаас монгол гутал авч өгч барилдуулж эхэлсэн нь улсын харцага Ц.Содномдож байсан юм. Ц.Содномдорж анх бидэн дээр ирэхдээ томоотой, ноомой, бэлтгэл сайн хийдэг, их иддэг, их унтдаг залуу байлаа.

Ц.Содномдорж арслан болсныхоо дараа “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа туулж ирсэн хар бор
амьдралынхаа талаар дурсжээ. “Манайх 1999 онд Улаанбаатар хотод шилжиж ирсэн юм. Намайг тавдугаар анги төгсдөг жил л дээ. Ерөнхий боловсролын сургууль төгсөөгүй хүүхдэд зуныхаа амралтаар ажил олж хийх шиг хэцүү даваа байхгүй.

Гэртээ зүгээр сууж байхаар гэрийнхэндээ нэмэр болъё гээд “Нарантуул” захад тэрэг түрэн, хүмүүсийн ачаа зөөдөг байлаа. Овоо хэдэн төгрөг олон, хүнсээ авч дөнгөдөг байсан шүү. Би найм дахь хүүхэд нь болоод ч тэр үү, шинэ хувцас өмсөнө гэдэг нүдний гэм. Ах, эгч нарынхаа хуучин,
багадсан хувцсыг л өмсөж өссөн дөө.

Манайх төмөр хоёр ортой, гэрт амьдардаг байлаа. 10-уулаа гэрийнхээ хойморт гөөхийлдөөд у.н.т.д.а.г байсан сан. Томчууд нь голоор, багачууд нь захаар у.н.т.а.н.а. Учир нь томчууд нь захаар унтахаар хөл нь оронд тээглээд байдаг байсан юм” хэмээн хуучилжээ.

Шинэ арслан шагналын дээжээсээ ой хээрийн түймэрт өртөөд буй сумдуудад ажиллаж буй эх оронч залууст хувийн зүгээс сэтгэлийн хандив өргөсөн нь ард түмнээс өндөр үнэлгээ авсан. Түүнийг арслангийн дайтай
арслан гэцгээж байв.

Харин арслан үүнд эрдэлгүй “Дараа жил түрүүлнэ, аварга болно гэж том амлаад яах вэ. Мэдээж юуны түрүүнд олны итгэлийг хөсөрдүүлэлгүй, арслан цолондоо эзэн болж явахыг хичээнэ” гэж даруухан
хариулжээ.

Related Articles

Back to top button