Жүжигчин Одноо: Хүүхэд өвдөх үнэхээр хэцүү юмаа. Эмнүүд нь тэнгэрт тулчихсан үнэтэй. Эмийн сангууд нь зоргоороо үнээ нэмэх эрхтэй….
мэдээ

Жүжигчин Одноо: Хүүхэд өвдөх үнэхээр хэцүү юмаа. Эмнүүд нь тэнгэрт тулчихсан үнэтэй. Эмийн сангууд нь зоргоороо үнээ нэмэх эрхтэй….

Театрын хэмээн овоглож байсан “Театр Одноо” буюу жүжигчин Б.Одончимэг нь энэ цаг үеийн чадварлаг жүжигчдийн нэг яах аргагүй мөн билээ.

Тэрээр цахим хуудаснаа хүүхдийнх нь бие өвдсөн талаар ихэд бухимдангүй пост оруулжээ.

Хүүхэд өвдөх үнэхээр хэцүү юмаа. Ядаж заавал өвдсөн үедээ биш манайх шиг заваан оронд олон нийтийн эрсдэлтэй газаруудаар, ид ханиад дэлгэрдэг цаг үеүдээ мэдрээд маск нтрээ биедээ авч яваад зүүгээд сурчих лдаа таминь ээ.

Энэ бас их том соёл шүү Яагаад манай Монголд бараг жилийн 4 улиралд нь вирусын өвчин байдаг юм болоо. Хүүхдүүддээ сайн гэсэн витамин, агаар, уламжлалт гээд байгаад ч нэг л биш тээ Бараг арц хүж үнэртээд л харшилын гаралтай бронхит болчихдог…Манай найз уг нь гэрбүлээрээ Монголдоо амьдрах гэж ирээд огт өвддөггүй хүүхдүүддээ энд олсон мөнгөөрөө эм тариа гэсээр байгаад үгээ хэлээд буцаад явсан шдээ. Бараг манай орны бүх хүүхдүүд нь сүүлийн үед ларинхит, бронхит, аастамтай тэ.

Эмнүүд нь тэнгэрт тулчихсан үнэтэй. Эмийн сангууд нь зоргоороо үнээ нэмэх эрхтэй тэ… Эмнэлэг нь хүрэлцээгүй , хүүхдүүддээ хар нялхаас нь хүчтэй хүчтэй атибиотекоор бөмбөгдсөн аргаа барсан аав ээжүүд битүү боллоо ш дээ хэмээжээ.

Одноогийн хувьд хоёр хөөрхөн хүүгийн ээж. Нөхөр гэр бүлийнхээ талаар хэр барагтай ам нээгээд байдаггүй ч нөхөртэйгөө ханилаад нилээдгүй олон жил болж байгаа аж. Тэрээр 1985 онд Улаанбаатарт төрсөн бөгөөд 2008 онд Соёл урлагийн их сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөн аж.

Ингээд сайхан бүсгүйн хэвлэлд өгсөн ярилцлагаас хүргэе.

-Өнөөдрийн сэргэлэн, дайчин Одноо багадаа ямархуу хүүхэд байсан бэ?

-Би хотод төрж, өссөн. Зургаан хүүхэдтэй айлын тав дахь нь. Ээждээ алдарт эхийн хоёрдугаар одон авчирсан учраас намайг Одончимэг гэж нэрлэсэн. Ном уншаад гэртээ л сууж байдаг, найз нөхөд цөөнтэй, даруухан охин байлаа. Хоёр эгчийнхээ хувцаснуудыг дамжуулж өмсөнө. Харин 36 размерийн гутал өмсдөг учраас шинэ гутал авах эрхтэй. Мөн гэрийнхээ ажлыг бид хуваарилаж хийдэг байлаа.

-Аавынхаа хүслийг биелүүлж жүжигчин болсон гэдэг. Бүрэг, ичимхий охинд Соёл урлагийн их сургуулийн шалгалт өгөх хэцүү байсан уу?

-Аавынхаа хүсэл, мөрөөдлийг биелүүлэх гэж урлагийн хүн болсон. Аав минь хүүхдүүдээсээ онцолж, намайг жүжигчин болгохыг хүсдэг байсан. Анх ямар ч бэлтгэлгүй СУИС-д бүртгүүлэхээр очиж байлаа. Б.Тамираагийн аав МУГЖ О.Бат-Өлзий ах, ээж МУГЖ Б.Сарантуяа эгч болон том ээж гээд олон хүн намайг шалгалтанд бэлдэх ажилд гар биe оролцсон доо.

-Таныг чадварлаг жүжигчин болно гэдгийг аав тань аль эрт олж харсан байж. Аавынхаа тухай дурсвал ?

-Аавын эрх охин байлаа. Аав маань “төрийн дархан” цолтой хүн. Төрийн ордонд байгаа догшин хар тугийг урласан. Хэдий дархан мэргэжилтэй ч язгуур урлаг сонирхдог, дуу хуурт хайртай хүн. Одоо бурхан болоод дөрвөн жил болж байна даа. Бага байхад аавтайгаа хамт хуучны кино их үзнэ. Би өөрийгөө бүтэн өөрчилж жүжигчин болсон. Багийн найзууд, гэр бүлийнхэн мннь намайг хэзээ ч жүжигчин болно гэж бодоогүй гэцгээдэг.

-Магадгүй залуу жүжигчин бүрийн мөрөөдөл драмын театрын тайзнаа гарах байдаг болов уу. Улсын драмын театр гэх өндөр босготой өргөөнд хэрхэн хөл тавьж байв?

-Би хоёрдугаар курсээсээ төгсөх хүртлээ “Шинэ-Үе” продакшнд ажилласан. Хажуугаар нь кинонд дуу оруулдаг байлаа. Драмын театрт орох шийдвэр гэнэт гарсан. Тамираа, Баяраа бид хэд хамтдаа шалгалт өгсөн ч, армиараа унасан түүхтэй. Яагаад гэвэл шалгалт хонхны баярын маргааш таарсан юм. Их сургууль төгсөж, амьдралд хөл тавилаа гэж хөөрөөд, баахан дуулж, хашхирцгаалаа. Гэтэл маргааш нь цас ороод хоолой таг сөөчихлөө. Эхний шалгаруулалт дээр дууны шалгалт авч таарав. Бид юун дуулах манатай. Тэгээд дараа жил нь шалгалт өгч тэнцсэн.

-Кинонд дуу оруулдаг байсан нь сонирхолтой санагдлаа. Хэд орчим кинонд дуу оруулсан бэ?

-Жил найман сарын хугацаанд кинонд дуу оруулсан. Тоо хэлж мэдэхгүй байна. Дуу оруулсан бүтээлүүдээ эргээд сонсоход сайхан байдаг. “UBS” телевизийн “Ах дүү баавгай” хүүхэлдэйн киноны бөө эмгэн, “Их хотын амьдрал” киноны Шарлотын дүрд дуу оруулсан. Саяхан хятад жүжигт дуу оруулах санал ирж, хамтран ажилласан.

-Драмын театрын тайзнаа анх ямар дүрээр гарсан бэ?

-Миний дуу оруулсан анхны гол дүр “Алтан түлхүүр” жүжгийн “Буратино” байсан. Тэр жүжгээр жинхлэх шалгалт өгсөн юм. Энэ дүрдээ их хайртай. Түүнээс гадна олны хэсэг болон театрын тайзнаа тавигдсан жүжиг бүхэнд их, бага хэмжээгээр оролцоно. Анх театрт орохдоо дуу султай, дандаа хагас хоолойгоор ярьдаг байсан. Мундгуудад загнуулна, уйлна, шантрах үе ч цөөнгүй. Эргээд харахад хэдийнэ 12 жил өнгөрчээ.

-Театрын үндсэн ажилтан, хажуугаар нь уран сайхны кинонд тоглоно. Мөн реклам, сурталчилгааны саналууд зөндөө ирдэг байх. Ажлаа хэрхэн зохицуулдаг вэ?

-Театр бол улсын ажил. Тиймээс хамгийн нэгдүгээрт тавигдах ёстой. Дэлгэцийн уран бүтээлд ажиллах тохиолдолд найруулагч, уран бүтээлийн багтайгаа цаг заваа харилцан тохиролцоно. Жишээ нь, Тамираа өөрөө театрт байсан учраас нөхцөл байдлыг сайн ойлгодог. Миний хэсгийг ажил тарсаны дараа авахаар зохицуулах боломжтой. Реклам, сурталчилгаа зэрэг бусад ажлыг өөрийн завтай цагтаа тохируулж, амжуулдаг. Мөн театр даваа, мягмар гарагт амардаг. Тиймээс хувийн зохион байгуулалт сайн бол бүгдийг амжуулах боломжтой.

-Үзэгчдийг хоног тоолон хүлээлгэж, дэлгэцнээс уясан “37-р точка” кинонд Бурмаа хэмээх бүсгүйн дүрийг бүтээсэн. Үзэгчдийн хайртай дүрийн нэг шүү дээ?

-Тамираа зохиол бичигдэж эхлэхэд л Бурмаад намайг тоглуулна гээд харчихсан, их хөөрхөн дүр байгаа гэж хэлсэн. Бурмаа бол бодож, санах зүйлгүй хэлж ярьдаг цагаан цаас шиг хүн. Тэнэгдүү ч юм шиг, эгдүүтэй ч юм шиг эсвэл бүр ухаантай ч юм шиг тийм дүр. Юманд бодлогогүй хандах ямар байдгийг энэ дүр харуулдаг. Бурмаагийн уйлах нь хүртэл бусдаас ондоо. Дээрээс нь Тамираа жүжигчнээс гаргуулахыг хүссэн зүйлээ л авдаг найруулагч Азийн зах зээлд гарах, олон улсын түвшинд өрсөлдөхүйц бүтээл хийх мөрөөдөл бий. Ер нь Монголчууд ямар ч салбарт дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломжтой.

Та энэ хүртэл дуу оруулахаас эхлээд хошин урлаг, тайз дэлгэцийн бүтээлд хүчээ үзэж. Өөрийг тань ямар ч дүрийг чамбай бүтээдэг, нэрт жүжигчин Б.Цэрэнпагмыг санагдуулам чадварлаг жүжигчин гэж үзэгчид үнэлдэг юм билээ?

-Б.Цэрэнпагма гуайтай адилхан гэдэг үгийг би театрынхнаас бас сонсож байсан. Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг. Цэрэнпагма гэж агуу хүн бол ороод гарсан дүр бүхнээ тамгалж чаддаг, жүжигчин. Би бол суралцаж, яваа залуу жүжигчин. Авьяас чадвараа хөгжүүлвэл ирээдүй байна гэдэг талаас нь найдвар тавьж ярьдаг байх. Дүрээс дүрийн хооронд сайжирч, өөрийгөө эвдэж ажиллахыг хичээж байна. Би уран бүтээлч хүн, хөдөлмөрч байх хэрэгтэй гэж боддог. Оюутан байхаасаа эхлээд мэргэжлээрээ өвчлөх хэрэгтэй. Зөвхөн хөдөлмөрөөс гадна авьяас чухал. Жүжигчин бол ухаанаа дээд цэгт уралдуулж, хурцалж ажилладаг ухааны мэргэжил. Зөвхөн үйл хөдлөл, биеийн хувирал төдий зүйл биш.

-Цаг наргүй ажлын хажуугаар гэр бүлдээ цаг зарцуулж чадаж байна уу. Өөрийгөө хэр сайн ээж гэж боддог вэ?

-Одоогоор ойрд зарцуулаагүй их цаг зарцуулж байна даа. Өнгөрсөн хугацаанд “Солонго үүл”, “Буруу өрөг” гэх мэтчилэн уран бүтээл дээр ажилласан тул гэр бүлдээ тэр бүр цаг гаргаж амжихгүй байсан. Би хоёр хүүтэй. Том маань есөн настай. Бага нь хоёр ой гарантай. Том хүү маань карентины хугацаанд гурван ч ном уншиж дуусгасан. Ерөнхийдөө завтай үедээ боломжоороо тэдэндээ цаг зарцуулахыг хичээдэг. Урлагийн хүнд ойлгож дэмждэг хань хамгийн чухал. Хойноо дарамттай хүний ажил урагшилдаггүй.

-Тасралтгүй кинонд тоглож, зурагтаар гардаг болохоор үзэгчид таныг жаахан хүүхэдтэй гэж мэддэггүй байх?

-Том хүүгээ нэг сартай, багыгаа гурван сартай байхад нь ажилдаа орсон. Би ер нь гэртээ удаан сууж чаддаггүй. Бушуухан ажилдаа орохгүй бол үеийнхнээсээ хоцроод, зэвэрчих гээд байгаа юм шиг санагддаг. Хүүхэд харах хүн олчихвол аль болох хурдан формдоо орохыг хичээдэг. Нялх биетэй үед олон цагаар ажиллахаар их ядардаг л юм. Гэхдээ дуртай ажлаа хийх сайхан.

-Бүтээх юмсан гэсэн мөрөөдөж явдаг дүр байдаг биз?

-Түүхэн кино, жүжиг ч юмуу дэлхийн сонгодог бүтээлд тоглох юмсан гэсэн шунал хүсэл уран бүтээлч хүн бүрт байдаг. Дүрдээ шунаж байх ёстой гэж найруулагчид ч хэлдэг. Зарим жүжигчид энэ л дүрийг бүтээчих юм бол санасандаа хүрлээ гэдэг. Миний хувьд тийм биш, залуу хүн учраас миний цаашдын гэрэлт ирээдүй харагдаж байна. Надад залуу нас, чадвар,эрч хүч байна. Уран бүтээлчийн цог золбоогоор ажиллана. Бүр цаашилбал найруулагч маань өгөөгүй болон өгсөн дүрд хүч үзэж өрсөлдөнө гэж боддог. Гал шиг дүрэлзсэн залуу насандаа л хүмүүс бүх юмыг хурдан хүлээж авч, хурдан хийж бүтээх гэж оргилж буцалж байдаг. Гэсэн ч түүнийхээ хажуугаар эрүүл мэндээ бодох нь хамгийн чухал. Ерөөсөө л эрүүл байвал бүх юмыг бүтээж чадна шүү дээ. Сэтгэл санаа тайван байж олон зүйлийн ард гарна.

-Уран бүтээлч хүн дүр болгондоо л хайртай байдаг. Энэ бүхнээс сэтгэлд хоногшсон ямар дүр байдаг вэ?

-Дүр болгон л ажиллахад хэцүү. Гэхдээ анхны юм бүхэн л сэтгэлд хоногшдог юм уу даа. Сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө шингээж бүтээсэн болохоор дүр болгон амттай санагддаг. Дүрээ гаргах, тоглож байх явцад дүр бүхэн дурсамжтай өнгөрдөг. Угаасаа бидний мэргэжил өдөр бүхэн өөр өөрөөр өнгөрдөг учраас үнэхээр гоё. Жүжгээс жүжиг рүү өөр өөр дүрд хувирдаг, амьдралд өөр өөрөөр ханддаг. Өөрөөр хэлбэл баян ядуу хатан эмгэн, өвгөн болж хувирдаг учраас амьдрал маань ч кайфтай байдаг. Гэсэн ч энэ дундаас анх театр торж байсан, анхны дүрээ аваад сэтгэл догдолж байснаа хэзээ ч мартдаггүй. Тэр сэтгэхүйгээр цог золбоотой, яаж энэ мэргэжлийг эзэмшсэн юм, түүн шигээ ажиллах ёстой гэж боддог.

Related Articles

Back to top button