Жүжигчин Одноогийн машиныг гаргахгүй гээд хашаад зогсчээ
мэдээ

Жүжигчин Одноогийн машиныг гаргахгүй гээд хашаад зогсчээ

Жүжигчин Б.Одончимэг автомашин ачигч компаниудын талаар гомдолтой байгаагаа илэрхийлжээ.

“Төв цэнгэлдэхийн урд талд байдаг машины зогсоол. Мөнгөндөө гол нь биш. Хамгийн гол нь үнэн даварчихсан. Зогсоолоос гарч ирээд аваараа асаагаад цүнхээ мартчихсан гээд над руу залгахаар нь эргээд очсон чинь хоёр минут ч хүрэхгүй, ямар ч анхааруулга юм байхгүй аваад явчихдаг гэнэ.

Тэгээд намайг гаргахгүй гэнэ. Мөнгөө төлж байгаад гар гэж байна. Цагаан хоолойгоор орилсон гэнэ. Хэн ч сонсохооргүй, манаач нь сонсоогүй, ийм цагаан хоолойгоор орилсон 3-5 удаа дуудсан гэсэн. Тэр бичлэг нь хүн болгонд үзүүлэхэд хэн ч сонсохооргүй. Надад тийм бичлэг үзүүлж байгаа юм.

Би тэгээд мөнгийг нь өгөхгүйгээр машинаа гаргая гэсэн чинь гаргахгүй гээд хашаа зогсчихдог гэнэ. Энэ “Наадам центр”-ийн нүхэн гарцын урд талын энд. Ямар аймар шулаач вэ. Зөндөө л ингэлээ. “Жолооны курс дээрээ заагаагүй юм уу, нэгдүгээр эгнээнд зогсож болохгүй” гэж байна. Уучлаарай би зогсоолоос гарч ирээд аваараа асаасан гэтэл аваартай машиныг авч явахгүй гэсэн хууль хаана байна гэнээ эд нар.

Ийм юм байдаг юм уу? Айн? Ажил төрөлтэй байхад. Энэ тойргоор 3-4 өөрөө эргэлдээд л байж байдаг юм байна. Тэгээд шууд зогсов уу үгүй юу араас авч яваад дараагийн машин нь ар араасаа цувраад аваад явчихдаг юм байна. Бөөндөө ойрхон. Тойргоор эргэлдэж байдаг.

Related Articles

Back to top button