Б.Цэцэг: Биеэ бодоод эрүүл энх амаржаарай….


Нэгэн үе дуучин Нара гэгдэж байсан бол өдгөө зөгийчин гэгдэх болсон ажилсаг, хичээнгүй, дайчин Нара нь сүүлийн үед сошиалаар нилээдгүй шуугиан тариад авсан билээ.
Найз залуутай болсон найз залуу нь өөрөөс нь 20 дүү гэх залуу байдаг хэмээн сенсаци тариад удаагүй өөрийн хөл хүнд болсон гэдгээ мөн сошиал дагагч нартайгаа хуваалцсан юм.

Тэгвэл Нарагийн бие нь муудсан талаар тэрээр цахим хуудаснаа оруулсан билээ.
Юун түрүүнд Түнхэл тосгоныхоо эмнэлэг, тэр дундаа түргэний жолооч болон Хишигням эмчдээ чин сэтгэлийн талархал дэвшүүлье. Ямар шуурхай хөдөө хээр дуудлагад гарахдаа шаардлагатай бүх эм тариа, тоног төхөөрөмжөө аваад ирсэн байсан.

Бас дуудлага дамжуулж өгсөн цагдаадаа баярлалаа. Говийн бор сэтгэж цагдаа руу түргэн дуудаж тус болооч гэсэн аж… Өчигдөр шөнө гэнэт л хэвлийд юм тасраадахвуу татаадахвуу ёстой юм юм бодогдтол цахилгаан цахиж бгаа мэт өвдөж хатгуулж хөдөлж ч болдоггүй яаж ч болдоггүй, хамаг хүйтэн хөлс чийхраад хүч тамир гэж 0, за даа энэ ч нэг л биш өвдөлт бн даа төрөхийн ч өвдөлт биш бн даа гэж бодохын хажуугаар ер унах шинжийн…

Гэнэт л хүү минь уйлаад ээжээ гээд л, эх хүн гэдэг чинь үхтэл үрийнхээ төлөө л байдгийм байна. За ингээд унавал хүү чинь дагаад унахым байна шүү хичээгээрэй л гэнэ дотроос… нилээн гүрийж дуу ч гарах тэнхэлгүй сууж байтал муу хүү минь л ээжээ гээд л хажуунаас салахгүй… Күэ тэгээд хүн чинь өвдөж үхэх гэж байж тэрүүхэн тэр хооронд ямар их зүйл бодож дэнсэлж донсолж амждаг юм бэ.

Ингээд үхээд өгвөл муу хүү минь л насаараа гансрах байхдаа, бусад нь ч бол тэгээд нэг тийм хүн байж билээ гэж дурсвал их юм биз ч гэж бодогдох шиг, ийм сайхан хүүтэй байж юу дутсан гэж ингэж их эрсдэл үүрэв дээ ч гэж бодогдох шиг, үхсэн ер нь энэ хорвоогийн юу нь ч амь заяа юм ч гэж бодогдох шиг ёстой хормын зуурт өөрийн буруу зөвийг айхтар бодовшд!!!

Эцэстээ би ч тэнэг л хүн юм бн дөө…. Хүний сайн мууг үнэрлэж танилгүй л 40 хүрэх нь дээ… Хэнд хэт өөрийгөө зориулна тэр л хамгийн их араас хутга ша агч болдгийг, хэнтэй найзлах хэнийг ах эгч дүү гэж бодох гээд ухаарч ойлгомор зүйл их л санж дээ гсн шүү юм бодоод хот хүрээ газарт ээж аавыгаа бараадах минь гэсээр вагон хүлээн сууна. Замын бартааг сонгож амьдардаг тэнэг туулж барахаас ч яалтай.

Харин энэ олон асуудал дунд байгаа Нарад Б.Цэцэг: Биеэ бодоод эрүүл энх амаржаарай. Хайртай шүү Б.Цэцгээс хэмээн баглаа дүүрэн цэцэг явуулжээ.

М.Нарантуяа:Хүүе л дээ ямар хөөрхөн юм бэ. Юм юм давхцаад сэтгэл нээх үе үе буруу зөвийг дэнслээд, өнгөрсөн өнөөг эргэцүүлээд л нулимс цийлэгнэмээр ч юм шиг янз бүр болоод за даа эмнэлэгтээ хэвтэж биеэн бодоё доо яршиг бусад нь аандаа болно биз гээд хэвтэж байтал PEONY Flower Boutique-с танд цэцэг хүргэлт гээд иртэл манай хөөрхөн

Tsetseg Byambaa маань ямар гоё хайр дүүрэн гоёмсог цэцэг илгээгээ вэ. Баярлалаа чамдаа, үнэхээр сэтгэл сэргээж урам дэм авла. Маргааш эмнэлэгт хэвтэхдээ энэ гоё цэцгээ аваад хэвтнээ яадын.

Үнэхээр ёстой гоё бүр хайр талархал бүх юм урсаад. Хүний сайхан сэтгэлийг өчнөөн хүртэх хэр нь яаж хүнд ийм мууг хийдэг хүмүүс байдаг бнаа гээд гомдонхон суутал тэд чинь цөөхөөн бидэн шиг сайхан нь олон гэсэн шиг л гэрт гэрэл цацруулаад ороод ирлээ хайр дамжуулсан цэцэг нь.

Зовсон цагт нөхрийн чанар танигднаа гэж. Үлгэр дуурайл болсон дайчин хоёр бүсгүйд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэе.
