“ҮРС МИНЬ БАЙХАД ЭРЭЭР БОЛ ДУТАХГҮЙ ЭЭ” – 17-ТОЙ ГУРВАН ИХЭР ОХИНЫ ЭЭЖ…
мэдээ

“ҮРС МИНЬ БАЙХАД ЭРЭЭР БОЛ ДУТАХГҮЙ ЭЭ” – 17-ТОЙ ГУРВАН ИХЭР ОХИНЫ ЭЭЖ…

“ҮРС МИНЬ БАЙХАД ЭРЭЭР БОЛ ДУТАХГҮЙ ЭЭ” – 17-ТОЙ ГУРВАН ИХЭР ОХИНЫ ЭЭЖ…

Сайн байцгаана уу? Би 17 настай ганц бие ээж. Түүний “Наад хүүхдээ авахуулаач, би наад хүүхдийг чинь хүсэхгүй байна, тэглээ ч би өөр хүнтэй үерхэж байгаа” гэх хэдхэн үгийг утасныхаа дэлгэцнээс уншихад тархин дундуур минь хатуухан юмаар хүчтэй дэлсээд авах шиг л болсон.

Би уйлж гомдоллохыг илүүд үзсэнгүй. Харин ч хорсолтой нь аргагүй зaйлах гэж байвал мөрөөрөө зaйл. Миний хүүхэд та хоёрт гэм хийгээгүй шүү. Наад бyзap гар ам хэлээрээ миний хүүхдийг яриад бичээд үзээрэй л дээ.

Энэ хүүхдийг би төрүүлэхдээ л нэг төрүүлж, өсгөхдөө л өсгөнө. Тэгэхдээ би чамаас 100 төгрөг ч гуйхгүй мэдэв үү. Заяагүй нoвш минь гээд залгаад хэлчихэв. Бурхан минь гэж. Энэ өдрийг би мартаж чаддаггүй юм.

Тэр над дээр маргааш нь ирээд хэдэн халтар төгрөг өгснөө “Наад хүүхдээ aвахуулаарай” гэв. Дээрээс нь нэмж юмдүжин цагаан мөөг зэргийг өгөхөд нь миний уур хүрч улаан нүүрэн дундуур нь өгсөн бүхнийг нь шидээд ганц сайн алгадаж аваад өчигдөр би чамд хэлсэн байхаа.

Би хүүхдээ төрүүлнэ гэж. Чи сайн ойлгоогүй юм шиг байна гэхэд “Чи дөнгөж 16-хан настай байж яаж хүүхэдтэй болох гээд байгаа юм. Би ч ажил төрөлгүй. Хэрэв чи төрчихвөл би сургуулиа хаяад ажил хийх хэрэг гарна.

Тэгээд хэн хэн нь боловсролгүй яах уу? Адаглаад хадмын хаяа түшдэг юм байгаа биздээ хоёулаа сургууль соёлоо төгсөөд ажил төрөлтэй болсон хойноо хүүхэдтэй болоё л доо” гээд миний өөдөөс ширтэв.

Би ч хэлсэн үгийг нь яаж мартах вэ дээ. Чиний тэр хүүхэн чинь л чамайг ажил төрөлтэй болсон хойно хүүхдийг чинь төрүүлж өгдөг юм байгаа биз. Би бол чадахгүй хэн юу гэх нь надад хамаагүй би төрнө гэснээрээ л төрнө.

Гэлээ ч би 16 хүрээгүй байгаа шүү гэж хэлээд би гэрлүүгээ орчихсон юм. Тэгээд л тэр ч таг чиг би ч таг чиг. Би эгчийндээ ээжээс тусдаа байдаг байсан болохоор л нээх айсангүй.

Би ч удалгүй сар хүрээд л жинхэнэ нус нулимстайгаа холилдоод хоолны үнэр ч авч чадахгүй хэрнээ өлсөөд хэцүүдэж эхлэвээ. Ядаж өдөр бүр би хоол хийдэгийг ч хэлэхүү.

Энэ байдлыг маань эгч мэдчихжээ. Нэг орой гэрийнхэн эзгүй эгч бид хоёр сууж байтал эгч гэнэтхэн л “За аниадаа үнэнгээ хэлчих хэдэн сартай юм?” Гэхээр нь би та юу яриад байгаа юм юуны сар гээд л мэдэн будилж гарвөө.

Эгч ч “Аниа нь хэнд ч хэлэхгүйээ. Чамайг жирэмсэн гэдгийг чинь хэн ч хараад мэдэхээр байна. Ичээд байх юм юу байсан юм. Харин ч чи азтай байна. Үр хүүхэдгүй өчнөөн хүн байхад” гэж хэлэхээр нь уйлагнан байж бас айн сандран байж сар гарантай гэдгээ хэлэв.

Эгч ч за хоёулаа хэд хоногоос эмнэлэг орноо л гэжийна. Би ч та юу яриад байгаа юм авахуулахгүй гээд уйлсан чинь. Чи эpгүү юмуу хяналтандаа эрт ор мэдүү. Хоёулаа явж хяналтандаа орноо гээд өөдөөс инээмсэглэснээ нээрээ эцэг нь яасан юм гэхээр нь бүх учраа л хэллээ.

Эгч яг тэгнээ тэр ёстой нээрээ… гээд үглэж гарав. Надаас ч илүү уурлаж байлаа. Ингээд бид хоёр явж хяналтандаа оровоо. За тэгээд явж байтал 5 сар хүрээд эход харуултал гурван ихэр гэсэн.

Хүйсийг нь төрсөн хойно нь мэдвэл гоёшдээ гээд мэдэхийг яарсангүй. Харин гэдэс гэдэг зүйл бүр төрөхнүү гэлтэй бондойчихсон байлаа. Би гэдэг хүн найз нөхөдтэйгөө ч уулзахгүй сургууль орчихоод л эгчийнхрүүгээ явдаг боллоо.

Харин гурван гүнжээ гараад ирсэн хойно ёстой л эх хүний жаргал гэдгийг мэдэрч билээ. За одоо ёстой ээжид aлуулсан ч яахав гээд эмнэлэгээс гараад эгчтэй тавуулаа шууд гэр лүү яваад л очив. Ороод муу эгч минь л өчнөөн загнуулж xaраалгуулав.

Намайг ч бас тэгэх байх гэж бодож байтал тэгсэнгүй. Миний гурван гүнжийг харж нилээд зогссоноо -Миний охин нээрээ ингээд ээж болчихож байгаа юм уу би ийм хөөрхөн гурван зээ охинтой болж байгаа юм уу гээд л намайг тэвэрч аваад л уйлж гарав.

Эгч ээжийг тайвшруулах аядахад ээж миний том охин ийм мундаг дүүгээ эсэн мэнд амаржуулаад аваад ирдэг гээд л гурвуулаа тэврэлдээд уйлалдацгаавөө. Энэ бүх хугацаанд дэргэд минь байгаагүй.

Адаглаад ганц ч залгаагүй хүүхдүүдийн эцэг гэдэг хүн маань саяхан охидуудыг минь таван сартай байхад нь ирээд л эргэж нийлье гээд бүтэн гурван сар араас гуйгаад салсангүй.

Гэхдээ би эргэж тэр хүнтэй нийлэхгүй ээ. Охидуудаа л сайхан авч явна. Үрс минь байхад эрээр дутна гэж юу байхав тийм биз дээ манайхаан. Анхаарал тавьж уншсанд баярлалаа.

Related Articles

Back to top button