Загварын сайхан залуус бор ажлыг ч ажралгүй хийдэг

Монголын загварын ертөнцөд цөөн тооны залуус бий. Тэдний дундаас өөрийн өнгө төрх, авьяасаараа ялгарсан эрэгтэй моделиуд бол Галбадрах, Энхболд нар.

Өдгөө 35 насны босго дээр ирсэн тэд зөвхөн загвараар “хоол олж идэх”-ийг хүссэнгүй, өдгөө өөр өөрийн бизнесийг босгосон.

Энэ ч утгаараа олон жил нэгнээ түшиж, өнөөг хүрсэн. Тэгвэл өдгөө гэр бүлийн найзуудын хэмжээнд дотно бөгөөд нэгнийхээ байшин барилгын ажилд ч гар бие оролцон тусалдаг гэнэ шүү.

Хотоос холгүй байгалийн үзэсгэлэнт газар загвар өмсөгч Галбадрах өөрийн амьдрах мөрөөдлийн байшингаа барьж эхэлжээ. Тэгвэл найзынхаа байшин барилгын ажлын хар бор ажлыг модель Энхболд хийлцэж буйгаа цахим хуудаснаа онцолжээ. Хэрэв тэд олонд танигдаагүй, хар бор ажил хийдэг энгийн залуус байсан бол иймэрхүү дүр төрхтэй байх нь ээ.