мэдээ
Талбайн урд талын байцай гоёлынх, хүнсэнд хэрэглэж болохгүй

Сүхбаатарын талбайн зүүн урд талын гарцны хажууд байцай тарьсан байна гэсэн дүрс бүхий мэдээлэл цахим сүлжээнд түгээд буй юм. Хүнсний ногооны үнэ тэнгэрт хадсан үед эл мэдээлэл цацагдаж, зарим иргэн талбай урд талд буй байцай гэх зүйлийг түүж, хоолондоо хэрэглэнэ хэмээжээ.
НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас хэзээ таригдсан, ямар ач холбогдолтойг нь тодруулахад “Өмнө нь тарьж байсан. Дэлгэрэхээрээ ийм болдог” гэх мэдээллийг өглөө.
Бид үүнийг чухам ямар нэртэй, юу болохыг хэд, хэдэн ургамал судлаачаас тодруулахад “Гоё л чимэглэлийн байцай, хүнсэнд хэрэглэдэггүй” гэлээ.



