О.Гал-Очир: ОСОЛ УУ, АЛЛАГА УУ? Өөд болсон хүний ясыг өндөлзүүлэхийг цээрлэдэг гэдэг. Гэхдээ өнөөдөр л үүнийг хүмүүст хэлэхгүй бол, энэ болгоныг бичихгүй бол ахын маань үхлийн талаар хүмүүс ч буруу ойлголттой үлдэх нь, хэргийг ч хэт анхны сэтгэгдлээр шийдэж, гэмтнүүдийг “гэмгүй” болгож үлдээх нь, бид ч дуугүй байснаараа энэ бүгдийг хийлгэх янзтай.

ОСОЛ УУ, АЛЛАГА УУ?
Өөд болсон хүний ясыг өндөлзүүлэхийг цээрлэдэг гэдэг. Гэхдээ өнөөдөр л үүнийг хүмүүст хэлэхгүй бол, энэ болгоныг бичихгүй бол ахын маань үхлийн талаар хүмүүс ч буруу ойлголттой үлдэх нь, хэргийг ч хэт анхны сэтгэгдлээр шийдэж, гэмтнүүдийг “гэмгүй” болгож үлдээх нь, бид ч дуугүй байснаараа энэ бүгдийг хийлгэх янзтай.
Юуны өмнө бүдүүнээс бүдүүн зүрх гаргаж үүнийг бичиж байгаадаа талийгаач болсон ахаасаа, түүнийг маань төрүүлж өсгөсөн ах эгч хоёроосоо хүлцэл өчье 🙏
Хүмүүс ярьж байна, осолд орчихож гэнэ ээ, коронагийн уршиг гэнэ ээ, зүрх нь муу байсан гэнэ ээ гэх мэт, архи хэтрүүлэн хэрэглээд унаад осолдчихсон гэнэ ээ гээд. Өөрөө өөрийнхөөрөө дүгнээд, мартагдчих нь үнэхээр харамсалтай.
Энэ явдал хөдөө өөрийн байшингаа барьж байхад нь өөрийнх нь багшилдаг сургуулийн нэр бүхий багш нар нь очсоноор эхэлдэг. Оюутнуудтайгаа судалгааны ажлаар явж байгаад ах дээр очиж, явах бодолгүй байсан ахыг маань хүчээр шахам авч явдаг.
Уг нь бага хүүхэд нь хотод бие нь өвдчихсөн байгаа, түүн дээрээ очих, хоёрдугаарт газар дээрх ганц төрсөн дүү нь гадаадад олон жил амьдарч байгаад сар хүрэхгүй хугацаанд ирж таарсан байсан, тэднийгээ хөдөө байшиндаа аялуулж амраах гэх мэт том зорилготой ахыг маань ямар шалтгаан хэлж, дургүй байхад нь хүчээр шахам авч явав? Гэрч байгаа!!!
Авч яваад өөр нэгэн аймагт байрлах сувиллын газар хоноглохоор болж. Ах өөрөө ингэж оюутнуудаа буудалд чадахгүй юм аа гэхэд, танил талаараа үнийг нь хямдруулан барин сувилалд хонуулаагүй бол майханд хонох байсан, яагаад гэвэл тухайн сургуулийн цуг явж байсан захирал нь тэр хэдэн оюутнуудаа майханд сийхгүй хонуулаад явж байсан гэх. Судалгаандаа ашигласан бол буудлын өрөөнд тухтай амруулчихаж чаддаггүй сургуулийн захирал байдаг гэж бодохоор л…
Сувилалд хонох оройдоо оюутнуудтайгаа жаал дуулж хуурдаж сууж. Ахын хувьд цуг явсан хүмүүсийн мэдээллээр 2 лааз пиво уусан, нийтийн дунд задласан ганц юмнаас нэг татсан гэх. Угаасаа ч уудаггүй, уулаа ч хэтрүүлэн уудаггүй тул, мөн ядарсандаа ч тэр үү, сууж байгаад унтчихаж. Тэгэнгүүт нь 3 оюутан нь сувиллын 4 давхарт байх өрөөнд нь цуг явж оруулаад, орондоо хэвтэхийг нь хараад өрөөнд гарсан гэх.
Багш тийм их согтоогүй байсаан, тэр ээ, энээ та гуравтаа баярлалаа, сайхан амраарай гээд өрөөндөө унтахаар үлдсэн гэсэн. Цаг эрт ээ. 01 цаг өнгөрч байхад.
Бусад оюутан болон багш нар нь үргэлжлүүлэн сууж байгаад багш нар нь цувраад өрөөрүүгээ орсон гэх. Ахын маань өрөөнд нэр бүхий 2 багш, яг өөдөөс харсан өрөөнд нь 1 багш, 1 захирал.
Багш нар ийнхүү нэг дор хонож!!!, харин оюутнууд бөөнөөрөө өөр корпуст хоноцгоож.
Маргааш өглөө нь ах маань байшингийн ёроолоос доошоо харсан байдалтай олдсон. Өрөөнийх нь тагтны хаалга онгорхой байсан тул унасан гэсэн анхны сэтгэгдлээр дүгнэчихэж. Ерөнхийдөө ийм л юм болсон, ах маань ахиж хэзээ ч сэрээгүй 😓
Надад анхнаасаа сэжигтэй байсан, хоёрдугаарт шинжээчийн дүгнэлттэй танилцсан, бусад олон эх үүсвэрээс маш их мэдээлэл ирж байгаа тул өөрийн эргэлзээгээ бичье.
- Өндрөөс унах үед, тэр тусмаа 4 давхар өндрөөс унахад хүний дотор эрхтэнүүд бяцрах ёстой байдаг юм байна, яагаад бүтэн байв.
- Хүзүүн дээр яагаад нарийн зүйлээр боосон мэт хэд хэдэн бүдүүн ором байв. Урьдаас төлөвлөж байгаад боож ухаан алдуулаад шидчихсэн байж болох уу?
Хэрэлдэж маргалдсан ямар ч дуу чимээ гараагүй гэж гэрчүүд мэдүүлж байхыг бодоход энэ таамаглал маш ул үндэстэй ч юм шиг. Ийм байхад мөрдөгч нь яагаад зүгээр золгүй осол гэж дүгнэн хэргийг хаах гээд байна? - Өрөөнд цуг хоносон захирал, багш нар нь яагаад өглөө хэрэг явдлыг мэдчихээд нөгөө корпуст байсан оюутнуудаасаа нуув? Оюутнуудад шууд хэлэхгүй, өдөр цагдаа нар ирсэн тул мэдсэн.
Уг нь мэргэжил нэгт багш нь өглөө ингэж олдохоор өөрсдөө тасраад унацгаасан ч гэсэн яав ийв, харсан үзсэн хүн байна уу гээд оюутнуудаасаа шалгаах ёстой биз дээ уул нь. Ядаж хэн хамгийн сүүлд, хэзээ харсан бэ нтр гээд. - Эхнэр нь багш нарыг нь хардаж байна гээд тухайн багшийн эмгэнэлийн постны доор коммент бичиж байхад гэмгүй байсан бол яагаад ингэж байгаа юм бэ гээд шууд холбогдох ёстой байтал зүгээр л комментийг нь устгачихсан нь бүр гайхмаар.
Комментоо пост болгон оруулсан ч гэсэн цуг байсан багш нар нь таг чиг. Энд логикийн маш том алдаа байгаад байнаа, миний хувьд.
Өөрийн хамгийн хачирхалтай санагдаж байгаа зүйлүүдээ бичлээ, өөр арьсны зулгаралт, цус хуралт, гар хурууны хээ аваагүй гэх мэт маш олон “но” байхад зүгээр золгүй явдал гээд хэргийг хаах сонирхол байгаад байна, хэнд ийм сонирхол байна.
Би ингэж нэхэл хатуу байлаа гээд ах минь босоод ирчихгүйг эрүүл ухаантай тул ойлгож байгаа, хэрэв гэмт этгээдүүд холбоотой бол тэд зүгээр өнгөрөх ёсгүй гэдгийг бүүр сайн мэдэж байгаа!!!
Магад ингэж бичлээ гээд надад ч муу зүйл тохиолдож болох, гэхдээ алийн болгон айж хулчийж чимээгүй байсаар, энэ олон золгүй явдлуудыг нуун дарагдуулахав дээ!!!
Энэ хэрэгт анхаарлаа хандуулж, үнэн зөвөөр шийдэж өгөхийг Цагдаагийн ерөнхий газар, хууль зүйн сайд Х.НЯМБААТАР , Улсын Ерөнхий Прокурорын Газар -с хүсч байна.
Намайг ч таньдаг ч бай, таньдаггүй ч бай, шэйр хийж тус болоорой.
Үнэн мөн нь олдоно оо гэдэг ч, бүгд үнэнийг мэдэхгүй бол #ҮНЭН хэзээ ч олддоггүй, энэ бол харин үнэн.
О.Гал-Очир