мэдээ
Төрийн хийх ёстой ажлыг хүүхэд хийж байна

Та бүхэнд өнөөдөр эерэг бас нөгөө талдаа шүүмжлэлтэй мэдээллийг хүргэж байна. Эерэг мэдээ гэвэл энэ хүү өөрийн хүслээрээ гудамжинд эвдрээд удаж байгаа замын эвдрэлийг нөхөж өөрийн гараараа засчээ.

Шүүмжлэлтэй нь гэвэл мэдээж энэ ажлыг хот тохижилт, зам засвар гээд төрийн байгууллагууд нь хийх ёстой. Гэвч замыг иймэрхүү эвдрэлтэй чигээр нь удаан байлгаснаас болж иргэд машин техникээрээ хохирдог. Харин энэ хүүгийн үйлдэл тэднийг ажилд нэг “ташуур” болох байлгүй хэмээн найдаж байна.

Эцэст нь төрийн хийх ёстой ажлыг сэтгэл гаргаж гүйцэтгэсэн энэ хүүд талархал илэрхийлж байна. Мундаг эр болоорой!