Ядууу, царай муутаи гээд үр бид 2-ыг орхисон залууд хандан бичиж сууна..

Намайг Туяа гэдэг. Тэртээх 6 жилийн өмнө би гэдэг хүн 19 настай байхдаа ганц биe ээжийн эгнээнд эргэлт буцалтгүйгээр элссэн. Тэр үед анх биe давхар болсоноо мэдээд хайртай хүндээ хэлсэн тэр өдөр ганц биe ээж болох эргэлт буцалтгүй сонголт надад ирсэн юм.
Vхэн хатан хайртай гэж гарнаас минь хэзээч тавихгүйээ үүрд хамтдаа гэж байсан тэр залуу эцэг болох шалгалтанл уна сан. Тэр хүн тэгээл яваад өгсөн. Ингээд би гэдэг хүн найз нөхөд ээж аавынхаа дэргэд юуч болоогүй аз жаргалтай ээж мэт царайлж харин шөнөбүр хэнд ч мэдэгдэлгүй уилсаар үрээ төрүүлсэн.
Тэр цагаас хойш өдийг хүртэл эрэгтэй хүнд итгэх итгэлгүй бүх л зүйлд болгоомжтой ханддаг болсон. Олон залуус эргүүлэх гэж оролдно, танилцах гэж санал тавьна. Харин тэд бүгд хүүхэдтэй 1 биe ээж гэж мэдсэн цагаасаа урьдын адил танихгүй хүн мэт алга болдог. Тэгж явсаар саяхан нэг залуутай танилцав. Тэрэнд Үнэхээр их татагдмаар тийм халуун энeргитэй залуу байсан болохоор суухгүй байсан ч хамаагүй зүгээр л хайр халамж мэдрэe гэж бодоод би хүүхэдтэй гэдгээ таг нуусан. Түүний эргэн тойронд дандаа
боломжийн амьдралтай мундаг хүмүүс хүрээлдэг юм шиг байхаар нь бас л амьдрарлынхаа талаар нууцал сан. Аавыгаа одоо болтол арвхи уудаг, ээжийгээ намайг ажилтай үeд хүүг минь харангаа гэртээ монгол дээл оёж амьдардаг гэр хорооллын охин гэдгээ хэлээгүй. Тэр залуу намайг өдөр ирэх бүр гайхшруулж, баярлуулж хайрлаж эхэлсэн. Энэ мэдрэмж үнэхээр сайхан байсан ч өдөр бүр аидас томорсоор байсан. Хүүхэдтэй гэдгээ хэлээд бүх үнэнээ яриад сайхан сэтгэлээ онгойлгоод намайг хаяад одох үeд нь сэтгэл зүрх ев дөхгүй байх гэж боддог байлаа. Энэ бүх аидсууд улам их нэмэгдсэн. Тэр миний зургийг өөрийн гараар зурсан
байсан. Яг л би. Тэр зурж байхдаа энэ зурагны эзэн миний ирээдүйн гэргий болно гэж найздаа хэлсэн байсан. Би улам л гүн дурласаар, хайртай болж байлаа. Тэр хүнийг намайг хайрлах нь нэмэгдэх тусам би удахгүй төгсөх харилцаандаа бэлтгэлтэй болсон. Өнгөрсөн зун тэр намайг 2уулхнаа зугаалгаар явъя гээд дагуулаад нэг сайхан нутагт аваачсан.Хайраа хос дээл өмсөөд зугаалъя гээд яг л эхнэр нөхөр шиг харагдхаар хос дээл гаргаад ирсэн. Үнэхээр сэтгэл булаамаар дээл. Хамтдаа яг л ижилссэн
мэт дээлээрээ гангараад байж байтал тэр нэг айлаар ороод гаръя гээд очсон нь түүний аав ээжийх болж таарсан. Би гэрт нь ороод ээж нь ирж хүүгээ үнсээд сайн явж ирсэнүү миний хүү гэхэд л түүний гэрт ирсэн гэдгээ мэдсэн. Тэр аав ээж 2тоо бэрийг чинь дагуулаад ирлээ гэж хэлэхэд би цаашдаа болох тэр аимшигтай зүйлсийг дотроо төсөөлөн хувдлаа хэлж эхлүүлсэн энэ харилцаанаасаа аисан. Аав ээж нь намайг охин шигээ угтан авж үнэхээр сайхан үгсээр хүлээж авсан. Яаж хаанаас нь эхэлж энэ
бүхнээ хэлэх вэ гэж ша.налсан. Хотод ирээд түүний ажил дээр хамтдаа ирсэн. Тэр орой харьхаасаа өмнө санамсаргүй түүний ажлын шургуулганаас бөгжтэй хайрцаг олоод харчихсан. Дотор нь миний нэртэй бөгж байсан. Миний догдлох мэдрэмж нэмэгдэх тусам л түүнийгээ алд аж магадгүй энэ аидас улам их өсөн нэмэгдсээр. Түүнийгээ ажил дээр нь үлдээгээд гэрлүүгээ
харьсан. Би үнэнээ хэлэхээр шиидсэн. Маргааш нь хамтдаа цайны цагаараа хоол идчээд салахдаа хэльe гэж бодсонч хэлээ хазаад чадалгүй явуулчихаад араас нь бүх үнэнээ бичээд явуулсан. Явуулчихаад ирэх хариунаас нь аисандаа утсаа шууд л унтраасан. Нэлээн удаж байгаад утсаа нээтэл ямар ч хариу ирээгүй байсан. Би мэдэж байжээ. Ийм л юм болох байсан байж. Цаашдаа яаж тэр хүнийг бодолгүй амьдрах вэ гэж зөндөө уилсан. Ажлынхаа бүсгүйг хань татан хэдэн пи.во хамт уугаад баахан уилж байгаад гэрлүүгээ харьсан.Хашаандаа нулимсаа арччихаад байшингийхаа хаалгийг татан ортол тэр минь том өрөөнд
аавын маань хажууд аавын үздэг олон ангит киног үзчихсэн сууж байсан. Гэрийг маань яаж олоод ирвээ гэж аих шиг болсон. Миний 2 жилийн турш аиж түгшиж байсан тэр үнэнг бүгдийн тэр минь анхнаасаа мэддэг байж. Тэр байтугай түүний аав ээжрүү очихдоо өмссөн хос дээлийг ээж маань түүнд оёж өгсөн байлаа. Харин одоо би айлын гэргий болчихоод аз жаргалтай өдөр бүр түүндээ дурлаж байна.